[full_width]
Товч танилцуулга:
Хэрэв та өдөрт 40,000 доллар төлж, хүссэнээ хийх боломжтой хийсвэр ертөнцөд очвол яах вэ? Энэхүү футурист парк нь яг л хүмүүс шиг харагдах андроид роботуудаас бүрдсэн Америкийн вестерн ертөнцийн хуулбар юм. Энд ирсэн "зочин" аллага, хүчирхийлэл, секс, буудалцаан, дээрэм гээд юу ч хийж болно. Яагаад гэвэл тэд дахиад л угсарчих роботууд учраас "зочид" юу хийх нь тэдний л дур. Зарим баян хүмүүс энд таашаал авч, адал явдал хайж, ковбой болж, шинэ мэдрэмж авахаар ирдэг байхад бүр 30 жилийн турш энэхүү паркад ирж аллага хийж байгаа маньяк ч бас байна. Хамгийн гол нь роботууд өөрсдийгөө жинхэнэ биш гэдгийг мэдэхгүй. Роботууд өмнө нь тэдэнтэй тохиолдсон зүйлийг огт санахгүй. Шинэ өдөр эхлэхэд л тэднийг өмнө нь хэн хэрхэн алж, хүчирхийлснийг санахгүйгээр байх ёстой байрандаа, тоглох ёстой дүрээ бүтээгээд зогсоно. Гэвч төд удалгүй роботуудын хиймэл оюун ухаанд ямар нэг алдаа гарч, өмнөх болсон зүйлсийг тэд санаж эхэлдэг.- Гарч эхлэсэн: 2017-
- Хугацаа: 60 минут (1 анги)
- Төрөл: Драма, Нууцлаг, Уран зөгнөлт
- Насны ангилал: TV-MA
- IMDb үнэлгээ: 9.0
Танилцуулга видео:
Шууд үзэх:
Сонордуулга:
2-р бүлэг
"Westworld" цувралын 2-р бүлэг нь 2018 оны хавар гарна.
СЭТГЭГДЭЛҮҮД