[full_width]
Товч танилцуулга:
"12 ууртай эр" кино нь хуулийн оюутнуудын заавал үзэх кино жагсаалтад нэгт ордог билээ. Уг киног товчхон тайлбарлавал: Англи-Саксоны эрх зүйн тогтолцоог Англи хэлт улс бүр ашигладаг. Энэ нь юу вэ гэвэл шүүгдэгчийг яллахаас өмнө заавал тангаргатны шүүх буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн хэргийг хэлэлцүүлж, тэдний шийдвэр дээр үндэслэн шүүгч шийдвэрээ гаргадаг билээ. Тэгвэл тухайн тангаргатны шүүхийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог вэ гэвэл санамсаргүй байдлаар иргэдийн регистерийн дугаараар сонгодог байна. Тиймдээ ч уг кинон дээр гарч буй иргэдийн төлөөлөгчид архетектор, дасгалжуулагч, бизнесмэн, өмгөөлөгч, худалдаачин, цаг үйлдвэрлэгч зэрэг тэс өөр мэргэжилтэй хүмүүс байдаг. Ингээд нэг хүүгийн амьдралыг уг төлөөлөгчид хэрхэн шийдэж байгаа, хуульч хүн ямар байх ёстой, хэрэг дээр өмгөөлөгчийн чадвар, гэрчийн мэдүүлэг хэргийг орвонгоор нь эргүүлэх боломжтой байдгийг үзээрэй.- Гарч эхлэсэн: 1957 он 4 сар
- Хугацаа: 1 цаг 36 мин
- Төрөл: Гэмт хэрэг, Драма
- IMDb үнэлгээ: 8.9
СЭТГЭГДЭЛҮҮД